Халуун лав 100 гаруй байшинг шатаав

img

АНУ-ын Хавайн арлын Килауеа галт уул өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд дэлбэрсэн бөгөөд өнөөг хүртэл халуун лав нь урссаар байгаа гэж Хавайн арлуудын захирагч Билли Кеной “AFP”агентлагт ярьжээ. Галт уулын халуун лав ганцхан долоо хоногийн дотор Хавай арлын зүүн хойд талд орших Пахоа тосгоны 100 гаруй байшинг шатаасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Захирагч твиттертээ “Халуун лаваас болж орон гэрээ алдсан хүмүүст нөхөн төлбөр олгох болно” гэж жиргэжээ. Энэ сарын эхээр халуун лав Пахоа тосгонд хамгийн багадаа 50 сая ам.долларын хохирол учруулаад байсан юм. Тэгэхдээ энэхүү хохирол хэд дахин үржсэн гэж Захирагч онцолсон байна. Халуун лаваас болж тус муж ихэнх ногооны талбайгаа алдаж, газар тариалан зогсонги байдалд ороод буй. Мужийн хэдэн мянган иргэн хотоо цэвэрлэх ажлыг эхлүүлж, НҮБ-аас тусламж хүсчээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ