Бакар аль-Багдади амиа алдаагүй
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн
тэргүүн Бакар аль-Багдади өнгөрсөн долоо хоногт явуулсан цэргийн ажиллагааны
үеэр амь үрэгдсэн гэж АНУ-ын Засгийн газар мэдээлж байсан юм. Тэгвэл хэт
даврагчдын тэргүүн амьд гэж Иракийн Ерөнхий сайд Хайдар аль-Абади мэдэгдсэн
тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр
“Бакар аль-Багдади амиа алдаагүй. Тагнуулын мэдээллээр түүнийг амьд гэдгийг илчилсэн”
гэж хэлжээ.
Хэт даврагчид өчигдөр нийслэл Багдадаас холгүй Мосул хотыг эзлэхийг завдаж, халдлага үйлджээ. Тэд тус хотын 50 гаруй оршин суугчийг хороож, 10 гаруй байшинг галдан шатаасан гэж НҮБ-аас мэдээлэв. Мөн АНУ-ын Батлан хамгаалах яам Мосул хотноо анхаарлаа хандуулж, гол хүчээ төвлөрүүлэх болно гэж Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдлээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ