С.Одонтуяа: Энэ бол намын даргын байр суурь
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан түр завсарлалаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас тодруулсан юм.
а
-Бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, ирэх оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэх байлаа. Гэхдээ эхний асуудлаа хэлэлцэж дуусаагүй, түр завсарлалаа.
х
-Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хаана хаанаас санал гаргасан бол?
-Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Д.Ганбат нарын нэрийг дэвшүүллээ. Гишүүд нэр дэвшигчдийг санал оруулсан.
а
-Жишээлбэл, Д.Ганбат гишүүнийг хаанаас нэр дэвшүүлсэн бол? Аль фракцаас...
-Манай нэг УИХ-ын гишүүн нэр дэвшүүлсэн. Одоо задалж болохгүй.
а
-Үдээс хойш ямар асуудал хэлэлцэх вэ?
-Үдээс хойш Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа гурван гишүүн мөрийн хөтөлбөрийн төслөө бүлгийн гишүүдэд танилцуулна. Өнөөгийн улс орны нөхцөл байдалтай холбогдуулж хямралаас хэрхэн гарах талаар өөрсдийн байр суурь төслөө танилцуулна. Дараа нь нууц санал хураалтаар нэрийг нь тодруулна.
а
-Н.Алтанхуяг дарга Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгсөн гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Энэ бүлгийн байр суурь мөн үү?
-Энэ бол бүлгийнх биш намын даргын байр суурь. Бүлгийн 35 гишүүн нууцаар саналаа өгнө.
а
-Бүлгийн ирц хэр байна вэ?
-Ирц сайн байна.
а
-Бүлгийн гишүүд аль нэр дэвшигчийг илүү дэмжиж байна вэ?
-Нууц санал хураалтаар явагдах учир үүнийг хэлж мэдэхгүй байна.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ