“APEC”-ийн эргэн тойронд

img

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдаж буй Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна.

s

Хийн хоолой тавих чиглэлийг баталлаа

s

Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө БНХАУ-ын дарга Си Зиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар баруун чиглэлийн хийн хоолойгоор Оросоос Хятад руу байгалийн хий дамжуулах санамж бичигт гарын үсэг зурж, хийн хоолой тавих чиглэлийг албан ёсоор баталсан юм.

s

Путины ухаалаг бэлэг

fd

s Путин Бээжинд ирснийхээ дараа Си даргад дэлхийн хамгийн анхны хос дэлгэцтэй ухаалаг гар утас болох “YotaPhone II”-ыг  бэлэглэсэн билээ. Энэхүү утсыг 2015 оны эхний улиралд багтаан Хятад, Зүүн Өмнөд Ази болон Европын зах зээлд гаргахаар төлөвлөж буй. Харин Путин Си даргын эхнэрт Матрёшка хүүхэлдэй бэлэглэжээ.  s

Обама Бээжинд ирлээ

s

]

Тус уулзалтын хамгийн хүндтэй зочны нэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама байв. Обамаг Бээжинд ирэхэд тус улсын Гадаад хэргийн сайд Ван И болон албаны хүмүүс угтан авчээ.

]

Си Зиньпиний гэнэтийн бэлэг

sa

s

БНХАУ-ын дарга Бээжин хотноо зохион байгуулагдаж буй Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн зочид, төлөөлөгчдөдөө зориулж “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн болон “Усан шоо”-д гайхалтай тоглолт зохион байгуулсан юм. Энэхүү тоглолтод 20 гаруй уран бүтээлчид оролцжээ.

s

Путины халамж

s

s

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус улсын тэргүүн хатагтай Пэн Лиюанийг халамжилж, цаг тутам анхаарал хандуулсан байна. Энэхүү үйлдлийг “Ройтерс” агентлаг тодорхойлохдоо “Орос баавгай хятад луугийн эхнэрт анхаарлаа хандуулж, олон улсын анхаарлыг дахин өөртөө татлаа” гэж бичжээ.

s

Тэд хятад дээлээр гоёв

s

s

Дэлхийн 20 орны Ерөнхийлөгч нар Хятадын үндэсний хувцсаар гоёж, дурсгалын зураг татуулав.

s

Обама, Эббот нар нууцаар уулзав

s

s

Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлагийн мэдээлсэнээр “АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Австралийн Ерөнхий сайд Тони Эббот нар хэвлэлийнхнээс тусдаа, нууцаар уулзсан” гэв. Тэд ойролцоогоор хагас цаг орчим уулзаад дараа нь Си даргатай уулзжээ.

s

“Та үнэхээр сайхан бүсгүй юм”

s

ds

Австралийн Ерөнхий сайд Тони Эббот Си даргын гэргий, тэргүүн хатагтай Пэн Лиюаньтэй уулзах үедээ “Та үнэхээр сайхан бүсгүй юм” хэмээн хэлжээ.

s

Хүйтэн уулзалт

s

s

Си дарга Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзлаа. Тэд Зүүн Хятадын тэнгис дэх бүлэг аралтай холбоотой гурван жил үргэлжилсэн маргааны талаар ярилцжээ. Шинжээчид энэ удаагийн уулзалт хоёр улсын хооронд үүссэн ан цавыг арилгахад томоохон алхам болно хэмээн таамаглаж байсан ч уулзалтын уур амьсгал хүйтэн болж өнгөрчээ.

s

Жоко Видодод өөрийгөө танилцуулах боломж олдов

s

s

“Сар гаруйн өмнө Индонезийн Ерөнхийлөгч болсон Жоко Видодод өөрийгөө танилцуулах боломж олдлоо” гэж олон улсын хэвлэлүүд бичиж байна. Энэ нь түүний анхны айлчлал бөгөөд тэрбээр Бээжинд ирсэн даруйдаа Си дарга болон АНУ болон Оросын удирдагчидтай уулзжээ.

s

Обама, Путин нар нэгнээ үл тоов

s

s

Дэлхий нийтээрээ Си дарга Путин, Обама хоёрыг эвлэрүүлнэ хэмээн найдаж буй. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тэд нэг нэгнээ үл тоож, ганц үг дуугарсангүй.

s

Тони Эбботын саналаас татгалзав

s

s

Австралийн Ерөнхий сайд тус уулзалтад оролцохоосоо өмнө Украинд осолдсон Малайзын агаарын тээврийн “МН17”  онгоцны асуудлаар Путинтай ярилцана хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж байсан. Харин Бээжинд ирээд түүний төлөвлөгөө хэрэгжсэнгүй. Путин “МН17” онгоцны ослын асуудлаар хэнтэй ч ярилцахыг хүссэнгүй.

s

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oros mandag:
putin aguu ssnal neg bna.
2014-11-18
цогоо:
хар сармагчинг тоогоод ч яах юм билээ. английн колони австралийн ерөнхий сайдыг бүүр ч тоогоод дэмий. байранд нь тавьсан бна ш дээ их санаатай юмнуудыг хаха ... путин агуу хүн.
2014-11-14
enkh:
putin tom gej baihgui.zugeer ltodorhoi hemjeenii asuudliig dor ni shiiddeg lhun.arhi uudaggui loros.
2014-11-13
монгол:
энэ хэд ингэж байгаад хоорондоо дайтаж дэлхийг сүйрүүлэх вий дээ нэг нэгнийгээ үл тооно гэдэгч бас том доромжлол шүү
2014-11-12
oboma:
putin unexeer aguu xun yumaa
2014-11-12
narantuya.:
putin augaa hun.
2014-11-11