Бэкхам Вьетнамд ирлээ
Хөлбөмбөгчин Дэвид Бэкхам Вьетнамын нийслэл Ханой хотноо
өчигдөр ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн жил худалдаанд гаргасан “Зүгээр
л Дэвид Бэкхам” номынхоо сурталчилгаагаарХаной хотноо ирсэн
байна. Тамирчин залуу том хүү Бруклин Бэкхамын хамтаар ирж, дунд ангийн
сурагчидтай уулзжээ. Түүнийг Ханойд ирэх үед 3000 мянга гаруй фэн нь угтан
авчээ.
Тэрбээр Ханой хотын 50 гаруй номын дэлгүүрээр номоо худалдахаар зэхэж буйгаа “Синьхуа” агентлагт ярьсан байна. Бэкхам “Би сайн мэдэж байна. Намайг хайрлаж, хүндэлдэг олон мянган вьетнам фэнүүд байдаг гэдэгт итгэж байна. Би ази фэнүүдээ хүндэлж ирэх сараас эхэлж номоо хятад хэлээр орчуулан худалдаанд гаргахаар болсон” гэж хэлжээ.
Тэрбээр маргааш Токио болон Сөүл хотноо очиж, фэнүүдтэйгээ уулзахаар болсон байна. “Зүгээр л Дэвид Бэкхам” ном жилийн хугацаанд 11 сая хувь борлогдож өнөөг хүртэл Их Британийн хамгийн их гүйлгээтэй 10 номыг тэргүүлж буй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ