Каталончуудын санал асуулгыг хууль бус гэв
Энэ долоо хоногийн эхээр Испанийн зүүн хойд нутагт оршин суудаг каталончууд тусгаар улс болохыг хүсч, бүх нийтийн санал асуулга явуулсан билээ. Каталон муж 7.5 сая хүн амтай бөгөөд саналаа өгсөн нийт сонгогчдын 80 хувь нь тусгаар улс болохыг дэмжсэн юм. Тэгвэл Их Британийн Ерөнхий сайд каталончууд бие дааж явуулсан сонгуулийг хууль бус хэмээн мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Испанийн Ерөнхий сайд Мариано Рахойтой утсаар ярьсныхаа дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна.
1
Камерон “Өнгөрсөн есдүгээр сард Их Британи болон Умард Ирландын нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд багтдаг Шотланд улс тусгаар улс болохоор бүх нийтийн санал асуулга явагдсан. Санал асуулгын дүн бидний таамаглаж байсан шиг Британийн талд шийдэгдсэн. Харин энэ долоо хоногт Испанийн бүрэлдэхүүн Каталон муж тусгаар улс болохоор шийдэж, санал асуулга явуулсан. Энэ санал асуулга Шотландаас ялгаатай нь саналаа өгсөн иргэдийн 80 хувь нь тусгаар улс болохыг дэмжсэн явдал. Британийн Ерөнхий сайдын хувиар каталончуудын дээрх сонгуулийн хууль бус хэмээн мэдэгдэж байна” гэж хэлжээ.
Харин Каталон мужийн захирагч Артур Мар “Ард түмэн минь тусгаар улс болохыг дэмжсэн. Испани болон Их Британийн Засаг захиргаа миний болон ард түмний минь бодлыг өөрчилж чадахгүй” гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ