Саддам Хусейний гэрийг эзлэхийг санаархжээ

img

Иракийн нийслэл Багдадаас 150 км-ийн цаана орших Бэжи мужид байрлах дарангуйлагч асан Саддам Хусейний гэрт хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл халдаж, олон хүний аминд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн 2009 онд Иракийн Засгийн газар Саддам Хусейний гэх тодотголтой бүх зүйлийг улсын өмч болгоно хэмээн зарласан юм. Хэт даврагчид дарангуйлагчийн гэрийг эзэлж, эрхээ тогтоохыг санаархсан байна. Тэд Бэжи мужид дараалласан халдлага үйлдэж, 28 хүний аминд хүрчээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь бага насны хүүхдүүд байсан гэж цагдаагийн газраас мэдээлэв.  Мөн тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдади Засгийн газартаа хандаж “Саддам Хусейний амьдарч байсан харш, байшинг бидэнд өгөхийг шаардаж байна. Хэрвээ саналаас минь татгалзсан тохиолдолд Багдад хотноо байнга халдлага үйлдэх болно. Ерөнхийлөгч Фуад Масум бидэнтэй хамтарч ажилла” гэжээ. Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль-Абади дээрх мэдэгдлийн дараа “Хэт даврагчидтай хэзээ ч тохиролцоо хийхгүй” гэж мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ