“МН370”-ийг дахин хайж эхэллээ
Малайзын агаарын тээврийн “МН370” онгоц өнгөрсөн
гуравдугаар сарын 8-нд Куала Лампураас Бээжингийн чиглэлд нислэг үйлдэж байхдаа
сураггүй алга болсон юм. Тэр үед
онгоцонд 224 зорчигч болон багийн 15 гишүүн зорчиж явсан билээ. “МН370”
сураггүй алга болсны дараа АНУ, Их Британи тэргүүтэй 22 орны 2500 гаруй аврагч
онгоц осолдсон байх магадлалтай бүс нутгуудад хайх ажиллагаа явуулсан ч үр дүнд
хүрээгүй юм.
Энэ сарын 7-11-ний өдрүүдэд Бээжин хотноо зохион байгууллагдсан Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Австралийн Ерөнхий сайд Тони Эббот болон Малайзын Ерөнхий сайд Наджиб Разак нар уулзжээ. Уулзалтаар сураггүй алга болсон “МН370” онгоцыг хайх ажиллагааг эхлүүлэх нь зөв хэмээж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Хоёр орны хамтарсан аврах баг өнөөдрөөс эхэлж Энэтхэгийн далайд хайх ажиллагаа эхлүүлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ