Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах нь ихэсчээ

img

Баруун Африкийн орнуудад хурдацтай тархаж буй эбола вирусээр жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах нь ихссэн гэж ДЭМБ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ. ДЭМБ-аас мэдээлсэнээр “Энэ сард Либери улсад  1-7 сартай 210 эмэгтэй эболагийн халдвар авсан нь тогтоогдсон” гэв. Мөн Гвиней улсад өчигдөр жирэмсэн 22 эмэгтэй халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогджээ.Сьерра-Леон улсад өнгөрсөн сард эбола вирусын халдвар авсан гурван сартай нэг эмэгтэй амиа алдсан билээ.

Жирэмсэн эмэгтэйчүүдээс гадна нярай хүүхдүүд эболагаар өвчлөх нь ихссэн гэж ДЭМБ-ын захирал Маргарет Чан мэдэгдсэн байна. Эбола вирус хөхний сүүгээр халдвар тараадаг нь өнгөрөгч есдүгээр сард судалгаагаар илэрсэн билээ. Эболагаар 5100 хүн амиа алдаад буй. Амиа алдсан хүмүүсийн 489 нь 0-2 насны хүүхдүүд гэж Маргарет Чан онцолжээ. 


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ