АНУ-д их хэмжээний цас оржээ
АНУ-ын Техас болон Флорида мужид өнгөрсөн шөнө их
хэмжээний цас орсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цаг уурын
хүрээлэнгээс мэдээлсэнээр “Техас, Флорида мужид
сүүлийн 50 жил ороогүй их хэмжээний цас орсон. Энэ жил дээрх мужуудад их
хүйтэн өвөл болно” гэжээ.
Цас орж, цочир хүйтэрсний улмаас Техас мужийн захирагч цэцэрлэг болон баг сургуулийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоохоор шийдвэрлэсэн байна. Мөн мужийн оршин суугчдыг шаардлагатай биш бол машинаар явахгүй байхыг сануулжээ. Гэнэт их хэмжээний цас орсон учир зам, талбай бүхэлдээ цасанд хучигдсан аж. Хальтиргааны улмаас мужийн хэмжээнд ганцхан хоногийн дотор 114 хүн гэмтэж, анхан шатны тусламж авчээ. Өнгөрсөн жил АНУ-ын хойд мужуудад цочир хүйтэрсний улмаас хоёр хүн осгож амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ