Хэт даврагчид мөнгөн тэмдэгттэй болно
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өөрсдийн
гэсэн мөнгөн тэмдэгттэй болохоор төлөвлөж буйгаа Засгийн газартаа мэдэгдсэн
тухай “Passblue.com” мэдээллээ. Тэд жинхэнэ алт, мөнгөн зоос гаргаж, бусад
арабын орнуудын адил мөнгөн тэмдэгтээ “динар” хэмээн нэрлэхээр болжээ. Хэт
даврагчдын тэргүүн Бакар аль-Багдади эртний исламын “динар”-ыг хэрэглээнд эргэн
оруулахаа мэдэгдэж доллар, еврог хэрэглэхгүй байхыг ард түмэндээ уриалжээ. Тэрбээр
“АНУ болон Европын орнуудын мөнгөн тэмдэгт Иракт эрхээ тогтоохыг хүлээн
зөвшөөрөхгүй” гэсэн байна.
Багдади шинээр гаргасан зоосоо өөрсдийн мэдэлд авсан бүс нутагтаа хүчин төгөлдөр ашиглана хэмээн өнгөрсөн долоо хоногт Иракийн баруун хэсгийн Мосул хотод болсон их мөргөлийн үеэр мэдэгджээ. “Халифын вант улс” бүлэглэл өнгөрөгч долоодугаар сараас газрын тосны арвин нөөцтэй газар нутгийг мэдэлдээ авч, тэндээсээ өдөрт 1-3 сая ам.долларын ашиг олдог хэмээн АНУ-ын тагнуулын газраас мэдэгдсэн юм.
ы
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ