Тусгаар тогтнолын баяраар мөргөлдөөн болов
Польшийн нийслэл Варшав хотноо өчигдөр тусгаар тогтнолын
өдрийг тохиолдуулан “Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн”-ий дэмжигчид тайван
жагсаал зохион байгуулсан ч эцэстээ мөргөлдөөн болон хувирчээ. Тайван жагсаалын
үеэр нүүрээ халхалсан залуус дайран орж, үймээн дэгдээж, хууль сахиулах
байгууллагын хүмүүс рүү чулуу шидэж, танхайрчээ. Цагдаагийнхан жагсаалыг
тараахын тулд резинэн сум, нулимс асгаруулагч хий, даралттай ус ашигласан
байна. Нүүрээ халхалсан этгээдүүд 59 цагдаагийн биед хүнд гэмтэл учруулсан
тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дээрх
жагсаалд ойролцоогоор 100 мянган хүн оролцсон гэж Варшав хотын захирагч Жеан
Паул мэдэгджээ. Мөргөлдөөний явцад 276
хүнийг баривчилсан бөгөөд тэдний ихэнх нь Польшийн хөлбөмбөгийн клубын дэмжигчид
байжээ.
Өнгөрсөн жил Тусгаар тогтнолын баяраар үндэсний үзэлтнүүд жагсаал зохион байгуулж, Варшав дахь Оросын ЭСЯ руу халдаж, төв хаалгыг нь галдан шатаасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ