“Авто замын газраас болж иргэд хохирсон” гэв
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хөгжим бүжгийн коллежийн урд талын гол замд орой 19.10 цагт зам тээврийн осол гарсан талаар Замын цагдаагийн шуурхай албанд дуудлага иржээ. Гол замын тэмдгийг Автозамын газрынхан тавиагүйгээс болж гол замаар зорчсон тээврийн хэрэгслийн жолооч буруутаж, Баянгол дүүргийн иргэн Т-ийн гэр бүлийнхэн эд материалаа хохирсон асуудал гарсан байна. Энэ талаар иргэн Т-гээс тодрууллаа.
a
-Автозамын газрыг буруутгах болсон үндэслэл тань юу вэ. Яг ямар үйл явдал болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Нөхөр маань ажил тарсны дараа намайг ирж авдаг юм. Тэгсэн орой /2014.11.11/ 19:10 цагийн орчим миний гар утас руу холбогдоод “Хөгжим бүжгийн коллежийн урд талын гол замаар явж байтал баруун гар талын туслах замаас саарал өнгийн автомашин орж ирээд мөргөчихлөө. Миний хувьд гол замын дүрмээ барьж явсан. Замын цагдаа дуудчихлаа” гэж хэлсэн. Төд удалгүй би такси бариад очтол замын цагдаад дуудлага өгчихсөн гээд автомашинууд мөргөлдсөн газартаа хөдлөөгүй байж байсан юм. Ингээд Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн ажилтан ирж хэмжилт хийгээд хоёр жолоочийг араас нь ирэхийг сануулаад явсан.
a
Сүхбаатар дүүргийн Замын хэлтэст очоод хэн буруутайг тогтоотол юу гэсэн гээч. Гол замаар дүрмээ барьж явсан автомашины жолоочийн буруу болж таарлаа. Учир байдлыг мэргэжлийн хүнээс тодруултал “ Тэр замын гол замын тэмдгийг тавиагүй, гэрлэн дохио ажиллаагүй учраас баруун гар талын дүрмийг баримталж таны нөхөр жолоо барьж явж байхдаа туслах замаас орж ирсэн автомашинд зам тавьж өгөх ёстой байсан. Хөгжим бүжгийн зам гол замын тэмдэг байхгүй. Засвар хийснээс хойш тавиагүй. Тэмдэг тавиагүй асуудал замын цагдаад хамааралгүй” гэсэн тайлбарыг хэлж байгаа юм.
a
Уг нь Хөгжим бүжгийн коллежийн замыг шинэчилж зассаны дараа тэмдгийг тавих ёстой газар нь Автозамын газар юм билээ. Тэд ажлаа хийгээгүйгээс үүдэн ямар ч асуудал гаргаагүй мөрөөрөө явж байсан жолооч эд материалаараа хохироод үлдэх жишээтэй. Би энэ асуудлыг заавал хөндөх ёстой гэж бодсон. Яагаад гэвэл замын тэмдэг, тэмдэглээг тавихгүй бол гол замаар дүрмээ зөрчөөгүй хөдөлгөөнд оролцож байсан автомашины хажуугаас нэг хариуцлаггүй нөхөр орж ирээд мөргөөд осол гарч хүний амь нас эрсдвэл яах вэ. Нөгөө талаар гол замаар дүрмээрээ явж байсан жолоочийн буруу болж шоронд орох нь байна шүү дээ. Тэр хавийн замыг гурван урсгалтай болгосон байна лээ. Гэтэл иргэд нэг урсгалыг нь автомашины зогсоол болгож ашиглаж байх жишээтэй. Бас л тэмдэг тавигдаагүй учраас тэр.
dsssa
-Та Автозамын газар руу холбогдсон уу?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж Автозамын газрын хариуцсан ажилтнуудад онцгойлон хэлмээр байна. Замын тэмдгээ тавиач. Та бүхний хариуцлаггүй байдлаас болж иргэд хохирогч болох ёсгүй. Бүтээн байгуулалтыг шүүмжилж байгаа юм биш. Улаанбаатар хот өнгө зүс засаад үнэхээр сайхан болж байгаа. Асар их төсөв мөнгөөр хийж буй ажлуудаа төрийн бордлого хэрэгжүүлэгч байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болж хараар будагдах учиргүй.
s
Хотын дарга Э.Бат-Үүлд хандаж хэлэхэд “Автозамын газрыг ажлыг нь хийлгэ. Хариуцлага тооцооч” гэдгийг дамжуулмаар байна. Энэ тавьж байгаа асуудал жижиг мэт санагдаж магадгүй. Гэтэл өдөр ирэх тутам зам тээврийн ослоор хүмүүсийн эрдэнэт амь үрэгдэж байна шүү дээ. Хэд хоногийн өмнө зурагтаар улсын хэмжээнд 2014 оны эхний 9 сарын байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1566 бүртгэгдсэн байгаа нь нийт хэргийн 7.9 хувийг эзэлсэн байна гэж байсан. Осол, аваарын хэрэг нэмэгдэж байгаа шалтгаанд замын тэмдэглэгээ тавигдаагүй, гэрлэн дохио эвдэрсэн зэрэг нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа шүү дээ. Олон хүний амь нас үрэгдсэний цаанаа хэдэн 100 айл өрх хагацалд унаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэд эд материалаараа хохирсныг тоочвол урт жагсаалт гарах байх.
s
Нөгөөтэйгүүр өчигдрийн автомашин мөргөлдсөн асуудлын хувьд Замын цагдаагийн газарт буруу өгөх ямар ч арга байхгүй. Тэд дүрмээ л мөрдөж байна. Гэтэл тэмдэг тэмдэглэгээгээ тавиагүй Автозамын газрынхны буруугаас үүдээд нэг залуу гэр бүл эд материалаа хохироод зогсохгүй өр төлбөрт унаж байна шүү дээ. Энэ асуудалд хэнд хариуцлага тооцох ёстой вэ Э.Бат-Үүл даргаас хариулт авахыг хүсэж байна.
sa
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ