Жоли ухаан алдаж унажээ

img

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли нөхөр Брэд Питтийн хамтаар “Counselor” хэмээх кинонд гол дүрийг бүтээж буй. Зураг авалт өнгөрсөн есдүгээр сараас Канадад эхэлсэн билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй өчигдөр зураг авалтын талбай дээр ухаан алдаж унасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Жүжигчин бүсгүй киноны зураг авалтаас гадна “Chanel”брэндийн шинэ сурталчилгаанд тоглож байгаа юм. Тэрбээр кино болон брэндийн сурталчилгаанд зэрэг тоглож, биедээ хэт их ачаалал өгсөн учир ийнхүү ухаан алдаж унажээ. Түүнийг зураг авалтын талбайгаас түргэн тусламж ирж авсан байна. Гэрчүүдийн мэдээлсэнээр “Жоли ухаан алдаж унасны дараа Брэд өөрийнхөө хэсгийг тоглож эхэлсэн. Тэрбээр эхнэртээ огтхон ч санаа зовсон харагдаагүй. Хоёр цагийн дараа Жоли эмнэлгээс гарч, кино зураг авалтаа үргэлжлүүлсэн” гэжээ.

Хосын тоглож буй дэлгэцийн хоёр дахь бүтээл ирэх оны хоёрдугаар сард албан ёсоор нээлтээ хийх билээ. Тэд 2005 онд “Ноён хатагтай Смит” киноны гол дүрийг бүтээж байсан юм.



Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

daravgar uruult:
ene sarabgar chavgants uhaan aldah mongold ymar hamaatai yam.
2014-11-21
баагий:
цагаан хоолтнууд энд тэнд байнга л ухаан алдаж унадаг шт
2014-11-13
лддд:
эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг юм.
2014-11-12
zochin:
tn sh dee...
2014-11-12
zochin:
bitgii hunii hoorond ys hayj bai???
2014-11-12