Том Крузтэй болзож үзээгүй гэв
Сахиусан тэнгэр Миранда Керриг саяхнаас жүжигчин Том
Крузтэй болзож эхэлсэн гэж хэвлэлүүд таамаглах болсон юм. Тэгвэл Миранда Керр жүжигчин
залуутай ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр твиттертээ “Надад найз залуу байхгүй. Сүүлийн үед намайг Том Крузтэй холбож, бичиж байгаа. Энэ бол худлаа. Албан ёсоор мэдэгдэхэд би тэр залуутай ганц ч удаа болзож үзээгүй” хэмээн жиргэжээ. Миранда мөн инстаграмдаа “Ганцаардал гэгчийг мартахыг хүсч байна. Тэгэхдээ би хүүхэддээ сайн аав болох тэр эрхмийг л хүлээж байна” гэж бичжээ.
Харин жүжигчин Том Круз өнгөрсөн амралтын өдөр “Ellen show”-д оролцох үеэрээ “Миранда Керр бол жинхэнэ сахиусан тэнгэр. Тэр бол гайхалтай бүсгүй. Энэ бүсгүйтэй дотно харилцаа үүсгэхийг хүсч байна. Бид хоёрт хугацаа хэрэгтэй” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ