1000 сэтгүүлч шинэ жил тэмдэглэнэ
МСЭ, Монголын сайтуудын холбоо, Хэвлэлийн хүрээлэн, Монголын сонинуудын холбоо, Радио телевизийн академи зэрэг байгууллага сэтгүүлчдийн шинэ жилийг шинэлэг байдлаар нэгдсэн зохион байгуулалтад оруулан тэмдэглэхээр болсон тухайгаа өнөөдөр мэдээлэв.
б
Энэ шинэ жилийг улстөрийн хүчин, бизнесийнхэнээс хараат бусаар тэмдэглэх төдийгүй урлаг соёлын оддыг урихгүйгээр дундаасаа дуу хуураа зохицуулах аж. Мөн янз бүрийн шагнал урамшуулал өгдөгөө болих гэнэ. Гэхдээ албан байгууллагууд шагнал гардуулах ёслолоо тусдаа тэмдэглэж болно гэдгийг дуулгасан. Энэ талаар МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Сэтгүүлзүйн салбарт олон төрийн бус байгууллагууд байгаа. Шинэ жил тэмдэглэх бол эдгээрийг нэгтгэж байгаа чухал алхам юм. Энэхүү баяртаа 1000 сэтгүүлчийг хамруулан зохион байгуулна. Харин шинэ жилийн тасалбараас цугласан мөнгөөр хуримтлал үүсгэж сэтгүүлчдийн эрүүл мэнд, боловсролд зарцуулна. Өнөөдрөөс чөлөөт хуудас нээж сэтгүүлчдээс санал авна” гэсэн юм.
ө
Сэтгүүлчдийн нэгдсэн шинэ жил ирэх сарын 24-нд Мишээл экспо төвд болох бөгөөд энэ жил Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулалтын ажиллагааг хариуцах юм байна.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ