Осама бин Ладенийг устгасан цэрэг ярилцлага өгчээ

img

АНУ-ын тусгай хүчин 2011 оны тавдугаар сарын 2-нд Пакистаны Абботабат хотод нуугдаж байсан “Аль-Кайда” бүлэглэлийн тэргүүн Осама бин Ладенийг устгаж, аюулгүй болгосон юм. Энэхүү ажиллагаанд оролцож, Осамаг устгасан АНУ-ын Тэнгисийн цэрэг Роберт О'Нил өнгөрсөн долоо хоногт өөрийгөө илчилсэн билээ. Өчигдөр “CBS”телевизээр “Осама бин Ладенийг хөнөөсөн эгэл цэрэг” хэмээх баримтат кино цацагдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Энэхүү нэвтрүүлгийн төгсгөлд О'Нил, Осама бин Ладенийг хороох үеийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй ярьжээ. Тэрбээр “Олон хүмүүс намайг шүүмжилсэн. Яагаад, яг одоо, энэ цаг мөчид өөрийгөө илчилж, олон улсын анхааралд өртөх болсноо тайлбарлахыг шаардсан. Би хүртэл өөрийгөө яагаад энэ цаг үеийг сонгож, илчилснээ сайн мэдэхгүй байна. Өнөөдөр Ойрхи Дорнодын асуудал хурцаар хөндөгдөж байна. “Аль-Кайда” бүлэглэл дахин хүчирхэгжиж эхэллээ. Энэ бүхэнтэй холбоотой ч байж магадгүй. Үнэнийг хэлэхэд, би өдөр бүр хар дардаг. Осама бин Ладен гэх эрхэм одоо хүртэл айлгасаар байна. АНУ гэлтгүй олон орны цэргүүд энхийг сахиулах нэрийдлээр иргэний дайны хөлд нэрвэгдсэн Ирак, Ливи, Йордонд хүчирхийлэл үйлдэж, эзэн мэт аашилж байна. Энэ бүхэн намайг галзууруулахад хүргэдэг” гэж хэлжээ.


Ерөнхийлөгч Барак Обама өнөөдрийг хүртэл Осама бин Ладенийг устгасан цэрэгтэй уулзахаас эрс татгалзсаар байгаа юм. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өөрийгөө илчилсэн цэргийг “болчимгүй” хэмээн буруутгасан удаатай.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ddddd:
ali ch ulsad,ter baitugai mongold ch gesen toriin omnoos allaga xiideg iimerxuu mergejliin xumuus baidag baix aa.
2014-11-13
kkkkkk:
aimaar aluurchin bhdaa ene.tusgai ajillagaa nereer hechneen humuusiig alsan boldooo.mergejliin aluurchin l gesen ugshdee.har darah ni medej l deee.
2014-11-13
lies news:
ymar sonin nairuulga vee. nairuulguud n bugd tarhi ugaalttai.
2014-11-12