Засгийн газраа эсэргүүцэж өөрийгөө шатаажээ

img

Японы Засгийн газар зэвсэгт хүчнээ хилийн чанадад байлдааны ажиллагаа явуулахыг хориглож,  Үндсэн хуулийн заалт болон бусад хоригийг өөрчилж байгааг эсэргүүцэж 40 орчим насны эрэгтэй өөрийгөө шатаасан тухай “www.nepicity.com” мэдээллээ. Өөрийгөө шатаасан эрэгтэйн галыг цагдаагийнхан яаралтай унтрааж, эмнэлэгт хүргэсэн байна.

1

Мөрдөгчид хэргийн газраас Ерөнхий сайд Шинзо Абе болон парламентын хоёр танхимын дарга нарт зориулсан видео бичлэгийг олжээ. Тус бичлэгт өөрийгөө шатаах болсон шалтгаанаа ярьсан аж. Бичлэгийн эхэнд “Шинзо Абе чи намайг алахыг оролдлоо. Би үхвэл гэр бүлийг минь анхааралдаа аваарай” гэсэн байна.  Өнгөрөгч зургаадугаар сард зэвсэгт хүчний үйл ажиллагааг хязгаарласан заалтыг өөрчлөх гэж байгааг эсэргүүцэж 47 настай эрэгтэй өөрийгөө шатаасан юм. Японы Засгийн газар энэ мэт олон эсэргүүцэлтэй тулгарсан ч Үндсэн хуулиандаа өөрчлөлт оруулсан байна. Тус улсын зэвсэгт хүчинг ирэх оноос эхлэн иргэний дайн болон зэвсэгт бүлэглэл эрхээ тогтоогоод буй орнуудад илгээхийг бүрэн зогсоож буй.

“Тэгэхдээ зэвсэгт хүчин найрамдалд харилцаатай орныг хамгаалах ажиллагаанд оролцох болно” гэж Шинзо Абе хэлжээ. 1 Б.Дэлгэрцэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хүнд хариуцлага байх хэрэгтэй:
тэнэг новш ээж, аав , энхэр хүүхэдгүй мал юм байх даа
2014-11-13