
Задгай сансарт үүрэг гүйцэтгэж буй “Росетта” нэртэй
сансрын хөлгийн “Филай” роботыг өчигдөр 17.00 цагийн үед солир дээр амжилттай
буулгасан тухай “
www.dailymail.co.uk” мэдээллээ. Робот амжилттай газардсан
“67P/Churyumov-Gerasimenko” нэртэй тус солир нь Ангараг, Бархасбадь гаригийн
хооронд оршдог аж.
Европын сансар судлалын төвийн ерөнхий захирал Паилае
Ландер “Ройтерс” агентлагт “Росетта хөлөг нь 2004 оноос задгай сансарт 10 жил
аялсан бөгөөд түүний аяллын гол зорилго нь “Филай” роботыг дээрх солир дээр
буулгах явдал байсан” гэж ярьжээ. “Филай” роботыг хөлгөөс салгасны дараа солир
дээрх буулгах явц долоо цаг үргэлжилсэн гэж Европын сансар судлалын төв
мэдээлжээ.
“Өнөөдрөөс роботын үйл ажиллагааг Германы сансрын
агентлаг хянаж, роботоос ирсэн
мэдээллийг хянан боловсруулах болно” гэж тус холбооны захирал Жаскиес Дордайн хэлжээ.
f
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ