Амиа алдагсдын тоо 5200-д хүрлээ
Баруун Африкийн хэд хэдэн оронд дэгдээд буй эбола вирусын
улмаас амиа алдсан иргэдийн тоо 5200-д хүрсэн тухай ДЭМБ-ын хэвлэлийн албанаас
мэдээллээ. Өчигдөр Мали улсад эбола
вирусын халдвар авсан гурван сувилагч амиа
алдсан юм.
ДЭМБ-ын захирал Маргарет Чан “Бүгд Найрамдах Мали улсыг эбола дэгдсэн орнуудын тоонд албан ёсоор бүртгэв” гэж мэдэгджээ. Тус улсын Ерөнхийлөгч Амаду Тумани Туре эбола вирус эх оронд дэгдэхээр сэргийлж, нийслэл Бамако хотод хөл тогтоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эбола вирусээр Гвиней 1142 хүн, Либери 2842 хүн, Сьерра-Леон 1169 хүн, Нигерт найман хүн, Америкт нэг хүн, Малид дөрвөн хүн тус тус амиа алдаад байна. Өнөөдрийн байдлаар эбола вирусээр 14 мянган хүн халдвар авчээ.
Австралийн Брисбэн хотноо энэ сарын 15-16-ны өдрүүдэд эдийн засгийн хувьд хөгжингүй 20 улсын удирдагч уулзах билээ. Энэхүү уулзалтын үеэр эбола вирусыг хэрхэн зогсоох, хөрөнгө босгох асуудлаар ярилцана гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ