Бурхан багш эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр

img

Өнөөдөр намрын адаг сарын билгийн тооллын 22-ны өдөр. Энэ өдрийг Бурхан багш эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр хэмээн бурхны шашинт орнуудад тэмдэглэдэг ажээ. Энэхүү өдөрт зориулан Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн Гандан дуганд өглөөний  09.00 цагаас 17.00 цаг хүртэл Бурхан багшийн чого хурах аж. Мөн Цогчин буюу Очирдарийн дуганд 11.00-19.00 цагийн хооронд Дэмчигийн чого хурах юм байна.

б

Түүнчлэн Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу тус байран "Эцэг эхийн ач" сэдвээр 18:45 цагт лекц унших бол Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн "Чамайг ээжид хэлнэ дээ" сэдэвт эх үрийн нандин харилцааны тухай лекцээ Их майдар төслийн байранд 13:00 цагт сүсэгтэн олонд толиуулах  юм.

б

Сүсэгтэн олон  энэхүү их дүйчэн өдрөөр эцэг эхийнхээ ачийг санан, ижий аавыгаа Гандан хийдэд авчирч, ном буян хураалгаж. баярлуулж, баясгаж болохын дээр  ижий аавынхаа ачийг хариулахын тухайд хурал номд даган баясаж, эргэл мөргөл хийж, ээж аавдаа тусалж, бусдын тусыг бүтээж, буян номд хичээн шамдахад сайн өдөр хэмээжээ.

б

Бурхан багш 33-н тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33-н тэнгэрийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын өглөгөөр ээжийгээ орчлонгоос гэтэлгэж, нирвааны хутагт хүргэн ээжийнхээ ачийг хариулаад намрын адаг сарын 22-ны өдөр 33-н тэнгэрийн орноос эргэж Замба тивд залран ирсэн түүхтэй хэмээн түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байна. Тэр цагаас хойш намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр" хэмээн Бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтсон аж.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkk ser dee :
uuchlaaarai unshij bgaa humuusee bi oilgochloo say say mongolchuud hiigeed delhii dahind gaihagdsan burhan bagsh eejiinhee achiig hariulsan yum bna bid sanaa avah ih yum bnaa .. kkk ser dee miniii teneg tolgoig ta buhen uuchilna uuu
2014-11-13
ккк сэр дээ:
энэ л лав миний монголын ээж биш байна... түвдийнх болчихсон лам нар ээжийгээ сольчихсоноороо энэ өдрөө тэмдэглэдэг юм байгаа биз бид лав ийм ээжийн өдрийг тэмдэглэхгүй. бурхан багш нь манай юм биш гэдэг нь үнэртээд байдагсан. ээжийг нь хархаар яг итгэлээ.бүүр амар болж дээ хаа хамаагүй юм хийлгэдэг, тэмдэглэдэг, мөнгө цуглуулдаг. монголчууд өдөр бүр ээж,аавынхаа ачлалыг дээдлэн хүндэлдэг юмаа. мөнгө олох аргаа төгөлдөржүүлчихийм даа. өрөвдөлтэй хувалзууд.
2014-11-13