“Цагдаа нэртэй алуурчид” жагсаал болов
Бразилийн хэд хэдэн хотод “Цагдаа нэртэй алуурчид” хэмээх
уриатай хэдэн мянган иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсагчид
Ерөнхийлөгч болон Засгийн газраа төрийн албан хаагчид тэр тусмаа цагдаа нарын
дээрэнгүй зан болон хүнд сурталыг хязгаарлахыг хүссэн байна. “Бразилийн цагдаа
нар 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл 11 мянган хүний аминд хүрсэн. Засгийн
газар жагсаал цуглааны үеэр цагдаа нарыг галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрдөг. Мөн 2008-2013 онд 1400 хүнийг эрүү шүүлтээр
тамлан зовоож, тахир дутуу буюу хөдөлмөрийн чадваргүй болгосон” гэж “Эрх чөлөө”
холбооны тэргүүн Илман мэдэгджээ.
Рио-де-Жанейро хотод болсон эсэргүүцлийн жагсаалд ойролцоогоор 50 мянган хүн оролцсон бөгөөд нүүрээ халхалсан этгээдүүд цагдаа нарын биед хүн гэмтэл учруулжээ. Тус жагсаалыг тараахын тулд цагдаа нар даралттай ус, нулимс асгаруулагч ашигласан байна. Жагсаалын үеэр ганц ч цагдаа галт зэвсэг хэрэглээгүй гэдгийг Бразилийн Батлан хамгаалахын сайдФредерико Сильва да Коста баталжээ. Тэрбээр “Засгийн газраас жагсаалын үеэр галт зэвсэг хэрэглэхийг 2005 оны нэгдүгээр сараас эхлэн хориглосон. Жагсагчид бүх бурууг цагдаа нарт үүрүүлэхийг оролдож байна” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ