Халдвар авсан 13 эмэгтэй амиа алдав

img

Энэ долоо хоногийн эхээр Энэтхэгийн Чхаттисгарх мужийн 60 эмэгтэй эмнэлэгт хагалгаа хийлгэх явцдаа халдвар авч 13 нь амиа алдсан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дээрх эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалахаар үрийн сувгаа боолгох мэс ажилбар хийлгэж байхдаа халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Энэ бүх үйл явдалтай холбогдуулан “Конгресс” намын удирдлагууд орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалж, Ерөнхий сайд Нарендра Модиг ард түмнээсээ уучлалт гуйхыг шаарджээ.


Олон нийт Эрүүл мэндийн сайдыг огцрохыг шаардаад эхэлсэн бөгөөд мэс засал хийсэн эмчид эрүүгийн хэрэг үүсгэн, мужийн эрүүл мэндийн салбарын дөрвөн албан тушаалтныг ажлаас нь халаад байна. Засгийн газар амиа алдсан хохирогчдын гэр бүлд 6600 ам.долларын нөхөн төлбөр өгөхөө мэдэгдсэн байна.


Энэтхэгийн Засгийн газар төлөвлөөгүй жирэмслэлтийг зогсоохын тулд эмэгтэйчүүдийг дээрх мэс засалд орохыг шаардаж буй юм. Өнгөрсөн амралтын өдөр Пендари тосгоны  83 эмэгтэй үрийн сувгаа боолгох мэс ажилбар хийлгэжээ.


НҮБ-аас Энэтхэгийн хүн ам 2020 онд 1.7 тэрбумд хүрч, Хятадаас илүү гарна гэж мэдэгдээд байгаа юм.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ