Түвдийн асуудлаар ярилцаагүй гэжээ

img

Энэ сарын 9-11 өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт зохион байгууллагдсан билээ. Энэхүү уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама оролцсон юм. Ерөнхийлөгч Бээжинд байх хугацаатай тус улсын дарга Си Зиньпинтэй хоёр удаа уулзаж, олон улсын анхаарлыг татаж буй явдлын талаар байр сууриа солилцжээ. Тэрбээр энэ үеэр Түвдийн тусгаар тогтнолын асуудлаар Си даргатай ярилцаагүй гэдгээ мэдэгдэв.

1

Олон улс түүнийг Си даргатай Түвд орны асуудлаар ярилцана хэмээн таамаглаж байсан юм. Обама “Энэ уулзалтаар Түвд орны тусгаар тогтнолын талаар Си даргатай ярилцаж чадсангүй. Өнгөрсөн оны дундуур Түвд орны удирдагч Далай ламтай уулзах үедээ Си даргатай уулзах боломж олдвол Түвдийн асуудлаар ярихаа амлаж байсан. Тэгэхдээ амласандаа хүрч чадсангүй” гэж хэлжээ.

Обама Оросын Ерөнхийлөгч Путинтэй 20 орчим минут уулзсан гэдгээ мэдэгдлийнхээ төгсгөлд дурьдсан байна. Тэрбээр “Путинтэй богинохон ч гэсэн чухал асуудлаар ярилцаж амжлаа. Энэ уулзалт хоёр орны хувьд томоохон алхам боллоо. Бид тун удахгүй хэлэлцээрийн ширээний ард суух болно” гэсэн байна.

Обама Мьянмар улсын Ерөнхийлөгч Тейн Сейнийн урилгаар тус улсад айлчлал хийж буй.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ