Каприо сүй тавьжээ
Холливуудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо өчигдөр 40 нас хүрсэн юм. Тэрбээр төрсөн өдрөө Калифорни мужид байрлах “SoHo” гэх шөнийн клубт тэмдэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин залуугийн төрсөн өдөрт холливуудын 50 гаруй уран бүтээлч оролцжээ. Тухайлбал, “Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левин, жүжигчин Ами Адамс, Бен Аффлек, Брэдли Купер болон реппер ЖэйЗи нар ирсэн аж.
ө
Каприо төрсөн өдөрт нь ирсэн найз нөхөд, гэр бүлийнхэндээ хандаж найз бүсгүй Тони Гарринтэй сүй тавьснаа мэдэгджээ. Тэрбээр “Энэ тухай хэнд ч хэлэхгүй гэж бодож байсан юм. Хонгор минь намайг уучлаарай” гэж хэлжээ. Хэвлэлүүд энэ оны эхээр Каприог Германы супермодель Тони Гарринтэй сүй тавьж, ирэх оны дундуур хуримаа хийнэ хэмээн мэдээлж байсан юм. Тэгэхдээ энэхүү мэдээллийг хосын аль нь ч батлаагүй өдий хүрсэн билээ.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ