Оюутнууд онгоцны буудлыг эзэлжээ

img

Мексикийн Герреро мужийн Игуала хотын Багшийн их сургуулийн 43 оюутны үхэлтэй холбогдуулан улс даяар эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Жагсагчид өчигдөр Акапулько хотын нисэх буудлыг эзэлж, тэднийг тараахаар ирсэн цагдаа нартай мөргөлдсөн тухай “www.aljazeera.com” мэдээллээ. Жагсагчид эрх баригчдыг авлигад автаж, хэргийг мөрдөх талаар бодитой ажил хийхгүй байна хэмээн буруутгажээ.

1

Жагсаалд оролцож буй иргэд цагдаа нарын өөдөөс гар аргаар бэлдсэн тэсрэх бөмбөг шидсэн байна.  Дээрх жагсаалаас гадна Мехико хотын иргэд Ерөнхийлөгч Энрике Пень Ньетог “Алуурчин” хэмээн хашгирч, түүнийг огцрохыг шаарджээ.

Энэ долоо хоногийн эхээр цагдаагийнхан оюутнуудын аминд хүрсэн бүлэг этгээдийг баривчилсан юм. Тэд бүгдээрээ “Геррерос Унидос” бүлэглэлийн гишүүд гэж Ерөнхий прокурор Хесус Мурильо Карам мэдэгдсэн билээ. Тус бүлэглэлийн гишүүд оюутнуудын амийг хөнөөгөөд дараа нь шатаасан гэдгээ цагдаагийнханд ярьжээ. Харин амиа алдсан оюутнуудын ар гэрийнхэн энэхүү хэргийг хөндлөнгийн бие даасан “Олон улсын хүний эрхийн хороо”-гоор шалгуулахаа мэдэгдсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ