Калашниковийн гэр бүл шүүхэд гомдол гаргав
ХХ зууны шилдэг зэвсэгт тооцогддог “АК-47” автомат бууг зохион бүтээгч Михаил Калашниковийн гэр бүлийн гишүүд шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай “www.vesti.ru” мэдээллээ. Калашников болон гэр бүлийнхэн нэр дээр бүртгэлтэй байдаг “МТ Калашников” үйлдвэр хятадын тоглоом үйлдвэрлэгч гурван үйлдвэрийн эсрэг нэхэмжлэл гаргажээ. Тэд “АК-47” барааны тэмдэгтийг ашигласны нөхөн төлбөр өгөхийг шаардаж байгаа аж.
1
“МТ Калашников” үйлдвэр дээрх хятадын гурван компаниас тус бүр нь 300 мянган рубль нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлд “Хятадад үйлдвэрлэж, Орост оруулж ирсэн тоглоомон автомат буун дээр “АК-47” гэсэн тэмдэг байгаа нь патентын эрхтэй барааны тэмдгийг хууль бусаар ашиглаж байна” гэж дурьджээ.
“АК-47” олон улсад танигдсан зэвсэг учраас хууль бусаар хуулбарлах, хүүхдийн тоглоом болгон ашиглах явдал элбэг байдаг юм. Калашниковын гэр бүл дэлхийд алдартай барааны тэмдгээ хадгалж үлдэхийн тулд ийнхүү шүүхэд гомдол гаргасан гэж “Times of Russia” сайтад ярьжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ