Кейт Мосс нөхөн төлбөр шаардав

img

Загвар өмсөгч Кейт Мосс экс найз залуу, дуучин Пете Дохертугаас нөхөн төлбөр шаардсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд хоёр жилийн өмнө салцгаасан юм. Кейт Мосс хэлэхдээ “Бид хамт амьдардаг байхад тэр үед надад гар хүрч, биед минь гэмтэл учруулдаг байсан. Би эмэгтэй хүнийхээ хувиар түүнийг уучилдаг байсан. Яагаад гээч би түүнд хайртай байсан учраас. Саяхан Пете надтай утсаар ярьж, эргэн нийлэхийг хүсч, оройн хоолонд урьсан. Би өмнөх харилцаагаа сэргээхийг хүссэн учир түүнтэй оройн зоог барих саналыг нь зөвшөөрсөн. Харин оройн зоогийн дараа Пете намайг гэнэт алгадсан” гэжээ.

1

Мосс экс найз залуугаасаа 10 сая ам.доллар нэхэмжилж байгаа гэнэ. Дуучны хэвлэлийн төлөөлөгч Жоннес хэлэхдээ “Кейт Мосс энэ сарын 11-нд Пететэй оройн хоол хамт идсэн гэсэн. Харин энэ үеэр Пете Тайландын нийслэл Бангкок хотноо тоглолттой байсан. Ямар учраас Кейт сөрөг мэдээлэл цацсаныг гайхаж байна” гэжээ. Пете, Моссыг нэр хүндэд нь санаатайгаар халдаж, олон нийтэд худал мэдээлэл цацсан хэргээр шүүхэд өгөхөө мэдэгдсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ