Лауренс руу дайрчээ
“Өлсгөлөн тоглоом” цувралын од Женнифер Лауренс Нью Йорк хотноо сүүлд тоглосон “Серина” киноныхоо сурталчилгаанд зориулж фэн уулзалт зохион байгуулсан байна. Түүнийг фэнүүддээ гарын үсгээ зурж өгч байхад нэг залуу биед нь халдахыг завдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчний дэргэд бие хамгаалагчид нь байсан учир тэрбээр гэмтэл аваагүй байна. Энэхүү үйл явдлын дараа жүжигчний менежер фэн уулзалтыг тараажээ.
1
Хамгаалагчид жүжигчин бүсгүйд халдахыг завдсан эрэгтэйг цагдаагийнханд шилжүүлэн өгчээ. Тэрбээр Женнифер Лауренсийн үнэнч фэн гэдгээ мэдэгдэж, өөрийгөө ямар ч буруугүй гэсэн байна. Түүний ардаас хүмүүс түлхсэн учир тэрбээр жүжигчний биеэд хүрсэн гэдгээ учирлажээ.
Залууг хоёр цаг саатуулсны дараа Лауренс гомдолгүй гэдгээ мэдэгдэж, залууг суллахыг хүссэн гэж “TMZ” сайт бичжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ