Бакар аль-Багдадийг амь үрэгдсэн гэв

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдади өнгөрсөн долоо хоногт явуулсан цэргийн ажиллагааны үеэр амь үрэгдсэн гэдгийг АНУ-ын Батлан хамгаалах яам дахин баталлаа. Энэ долоо хоногийн эхээр хэт даврагчид тэргүүнээ амьд хэмээн Засгийн газартаа мэдэгдсэн удаатай. Тэгвэл АНУ-ын Тагнуулын ерөнхий газраас мэдээлсэнээр “Иракийн нийслэлээс холгүй орших Мосул хотод эрхээ тогтоосон хэт даврагчдын хуаранг агаараас бөмбөгдөх үед Бакар аль-Багдади амиа алдсан. Түүнийг амиа алдсан гэдгийг гэрчлэх хэд хэдэн баримт байгаа” гэжээ.

Дээрх мэдээллийг Иракийн Ерөнхий сайд Хайдар аль-Абади “хангалтгүй” хэмээн мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын Ерөнхийлөгч Фуад Масум хэлэхдээ “АНУ-ын тагнуулчдын өгч буй мэдээлэл бодит бол сайн хэрэг. Хэт даврагчид удирдагчгүйгээр хол явж чадахгүй” гэсэн байна.

Бакар аль-Багдади өнгөрсөн долоодугаар сард Иракийн хэт даврагч “ИСИЛ” бүлэглэлийн тэргүүнээр сонгогдож, удалгүй “Халифын вант улс” байгуулснаа олон улсад мэдэгдсэн билээ. АНУ-ын экс тэргүүн хатагтай Хиллари Клинтон хэт даврагчдын тэргүүнийг хоёр дахь Саддам Хусейн хэмээн мэдэгдэж, нэн даруй устгах хэрэгтэй гэсэн юм.

Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hehe:
ene nohoi chini ali hediin yhdel boloo yuu odoo ch tamd shataj bgaan bna l daa
2014-11-14
tenegteed bai:
usa baihgui bol ene delhiin chadal buurai ornuud ali hediin chad bolson baigaa, amid hunii tolgoi ogtoloj aldag mangasuudiig yug ni orovdood bna, mangaruudaa.
2014-11-14
zochin:
anu saihan yarij halan hiyadah ajilgaa yavuuldag uls shdee ugaasaa
2014-11-14
irgen:
anu alan hyadagch naraas dutahgyi aluurchid
2014-11-14