Эрүүл мэндийн сайдаа огцруулахгүй гэжээ
Энэтхэгийн Чхаттисгарх мужийн 13 эмэгтэй жирэмслэлтээс хамгаалахаар үрийн сувгаа боолгох
мэс ажилбар хийлгэж байхдаа халдвар авч амиа алдсан юм. Өчигдөр мөн ийм мэс
ажилбарт орсон 18 настай охин амиа алдаа гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дээрх
үйл явдлын дараа Чхаттисгарх мужийн хэдэн мянган иргэн эмэгтэйчүүдэд хагалгаа
хийсэн эмчийг шийтгэхийг шаардаж, жагсаал зохион байгуулжээ. “Амиа алдсан
эмэгтэйн нөхөр өөрийгөө шатаахыг завдсан” гэж Чхаттисгарх мужийн захирагч Рек
Купта ярьсан байна.
Жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөж, 500 гаруй хүн баривчлагджээ. Эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлж, эмх замбараагүй байдал газар авсны дараа Ерөнхий сайд Нарендра Моди иргэдийг жагсаалд уриалан дуудаад буй “Конгресс” намын удирдлагуудтай уулзаж гал дээр тос нэмэхгүй байхыг сануулсан аж. Тэрбээр амиа алдсан эмэгтэйчүүдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, хагалгаа хийсэн эмчийг шийтгэсэн амласан байна. Мөн Эрүүл мэндийн сайдыг огцруулахгүй гэв. Ерөнхий сайд хэлэхдээ “Энэтхэгийн эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хэрэгтэй. Хэрвээ сайд огцорвол дахин шинээр эхэлж, цаг хугацаа алдах болно” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ