Их Британи Австралитай хамтарна
Австралийн Брисбэн хотноо маргааш эдийн засгийн хувьд
хөгжингүй 20 улсын удирдагчид буюу “Их 20” уулзалт зохион байгуулагдах билээ. Энэхүү
уулзалт эхлэхээс өмнө Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Австрали улсад
иржээ. Тэрбээр маргааш эхлэх уулзалтаар Иракийн хэт даврагч “Халифын вант улс”
бүлэглэлийн асуудлаар ярилцах болно гэж хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Дэвид
Камерон Австралийн Ерөнхий сайд Тони Эбботтой хамтарч ажиллах санамж бичигт гарын
үсэг зурсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Их Британи болон Австрали улс ирэх сараас хамтран Иракт эрхээ тогтоохыг санаархаж буй хэт даврагчдыг эсрэг агаараас цохилт өгөхөөр болжээ. Дэвид Камерон “АНУ болон Британийн тусгай хүчин Иракт агаараас цохилт өгч буй. Ирэх сараас эхлэн Британи, Австралийн тусгай баг Иракт цэргийн ажиллагаа явуулах болно” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ