“МН17”-ийг байлдааны онгоц харвасан
Өнгөрсөн долоодугаар сарын 17-нд Малайзын агаарын тээврийн “MH17” онгоц Амстердамаас Куала Лампур руу нисч явахдаа Украины Грабово хотод осолдсон билээ. Ослын улмаас 280 зорчигч болон багийн 15 гишүүн амиа алдсан юм. Тэгвэл Оросын агаарын аюулгүй байдлын зөвлөхүүд “МН17” онгоцтой холбоотой радарын шинэ мэдээллийг гаргасан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Оросын зөвлөхүүд Украины хилийн ойролцоох Оросын Ростов дахь радарын станц “МН17” онгоц сүйрэхээс 20 минутын өмнөх зургийг танилцуулсан байна. Оросын агаарын аюулгүй байдлын зөвлөхийн захирал Сергей Мелниченко хэлэхдээ “Зурагнаас харахад “МН17” онгоцны ойролцоо хоёр байлдааны онгоц харагдаж байна. Тэд онгоц сүйрсний дараахан байршлаа өөрчилсөн” гэжээ. “НАТО” сүйрсэн “МН17”-ийг харвасан гэгдээд буй дээрх байлдааны хоёр онгоцыг Украины салан тусгаарлагчдынх гэв.
п
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ