Кэри хүүхдүүдээ аавгүй гэв

img

Дуучин Мэрайя Кэри өчигдөр Шинэ Зеланд улсад тоглолтоо хийжээ. Түүний тоглолтыг 100 мянга гаруй үзэгч үзсэн байна. Дуучин бүсгүй тоглолтынхоо төгсгөлд өөрийнхөө хүүхдүүдийг фэнүүддээ танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Миний үргэлжлэл. Хүү, охин хоёр минь. Тэд аавгүй хүүхдүүд. Би тэднийг аав болон ээжийн сэтгэлээр зэрэг хайрлаж явна ” гэж хэлжээ.  Мэрайя Кэри нөхрөөсөө албан ёсоор салаагүй ч хэдэн сарын өмнөөс тусдаа амьдрах болсон юм. Тэрбээр хүүхдүүдээ Ник Кэннонд өгөхгүй гэдгээ мэдэгдэж, шүүхэд гомдол гаргаад буй. Харин хөтлөгч залуу эхнэрээ сэтгэцийн өвчтэй хэмээж “Кэри хүүхдүүдэд минь огтхон ч анхаарал тавьдаггүй. Тэр хүүхдүүдээсээ нохойгоо илүүд үздэг. Бид энэ асуудлаас болж байнга зөрчилддөг байсан. Салалтын гол шалтгаан” гэсэн юм. Тэд өнгөрсөн сар Бобби хэмээх нохойны төлөө шүүхдэлцэж, Кэри ялалт байгуулсан билээ. Кэри 2010 онд Монре, Миар гэх хүү, охин хоёр төрүүлсэн юм.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ээж биш хүүхэн:
монгол хүүхнүүд хүүхдээ хаядаг яаг энэ хүүхэн шиг болсон шүү дээ .
2014-11-17