Орос руу төлөөлөгчөө илгээнэ

img

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун гадаад харилцаагаа өргөжүүлэхээр итгэмжилсэн төлөөлөгчөө ОХУ руу илгээхээр болсон гэж тус улсын “KCNA”агентлаг мэдээллээ. Агентлагийн мэдээлж буйгаар “Хөдөлмөрийн намын орлогч дарга Сое Пен ОХУ-д очихоор болсон. Ямар шалтгаанаар Орост очиж буй болон хэнтэй уулзах нь одоогоор тодорхойгүй байна” гэжээ. Сое Пен өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Инчеон хотноо зохион байгууллагдсан Азийн зуны спортын наадмын хаалтын ёслолд оролцож, анх удаагаа олны өмнө гарсан билээ. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Пак Ын Хэ болон Ерөнхий сайд Чон Хон Вонтой биечлэн уулзсан юм.


Өмнөд Солонгосын Засгийн газрын таамаглаж байгаагаар “Ким Чен Ун ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс эдийн засгийн тусламж авахаар зэхэж байгаа” гэсэн байна.  2011 онд Ким Чен Ун Хойд Солонгосын удирдагчаар сонгогдсоныхоо дараа төлөөлөгчөө аль ч улс руу илгээгүй билээ.


Б.Дэлгэрцэцэг 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
uls tur ediin zasgiin huvid bolohgui geh argagui oros ulsiig ganchaarduulah gachaarduula bodlogo barij baigaa natoguun esreg chutgurtui niilsen ch bolhoor baina
2014-11-15
mgl zaluu:
china mongol xoid solongos geed europiin esreg orosyydiin genet xairati ax dyy n todor ch dee
2014-11-14
999999999999999 on:
tegeed diilehgui
2014-11-14