Брэд Сөүлд ирлээ

img

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт сүүлд тоглосон “Fury” киноныхоо сурталчилгаагаар Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Жүжигчинг Сөүл хотноо ирэх үед 2000 гаруй фэн нь угтан авчээ. Фэнүүд нь нисэх буудалд түүнд зориулж улаан хивс засч, “Тавтай морил баатар минь” хэмээн бичсэн цамц өмсцгөөсөн байжээ.


Тэрбээр фэнүүддээ талархалаа илэрхийлээд “Азийн фэнүүд минь Европын фэнүүдээс илүү эрч хүчтэй бас их үзэсгэлэнтэй юм. Намайг ийм сайхнаар хүлээн авсан баярлалаа” гэж хэлсэн байна. Брэдээс гадна “Fury” кинонд туслах дүрийг бүтээсэн жүжигчин Логан Лерман, Мишель Пена Сөүлд ирцгээжээ.


Өнгөрсөн сарын 17-нд албан ёсны нээлтээ хийсэн тус уран бүтээл Америкийн “Box office”-д тавдугаар байранд жагсч байгаа бөгөөд нийт 128 сая ам.долларын ашиг олжээ. Брэд Сөүлээс гадна Токио, Бээжин, Куала Лампур, Бангкок хотноо очихоор төлөвлөсөн байна.


Б.Дэлгэрцэцэг 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

*:
энэ жүжигчинг овоо хүндэлдэг байсан юм. харин сүүлийн үед арай тэнэг санагддаг болоод байгаа юм даа.
2014-11-15
1234:
teer ....ingeel minii ner bdaggui kk
2014-11-14
olloo:
tegeed l manai muu hot bgui yumdaa...
2014-11-14