ЦЕГ, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран ажиллана
Хүүхдийн төлөө үндэсний газар холбогдох хууль тогтоомж, чиг үүргийн хүрээнд цагдаагийн байгууллагатай тогтмол хамтарч ажиллаж ирсэн.
ө
Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр цагдаагийн байгууллага амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй хараа хяналтгүй, оршин суугаа газрын хаяг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тодорхойгүй хүүхэд түр саатуулж, хүүхэд асран хамгаалах байгууллагад шилжүүлж, оршин суугаа газрын хаяг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох асуудлыг судалж шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх. Цагдаагийн байгууллага, хүүхдийг асран хамгаалах байгууллагатай хамтран ажиллах журмыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын хамтарсан журмаар батлан мөрдөж ажиллахыг зохицуулсан байна.
ө Иймд хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хоёр байгууллагын хамтран ажиллах журмын төслийг боловсруулж дуусаад, батламжилжээ.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ