Монгол, Оросын хилээр 1000 гаруй хүн нэвтэрчээ
OХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины өнгөрөгч есдүгээр сард манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үзэглэсэн билээ. Хэлэлцээрийн дагуу бүх төрлийн гадаад паспорттай иргэд 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 30 хоногийн дотор харилцан визгүй зорчих болсон нь цаг агаарын ойролцоо нөхцөлд аж төрдөг, ОХУ-ын иргэдийн сайнаар үнэлдэг Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэх, аялал жуулчлал эрчимжих, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн ашиг орлого өсөх өргөн боломж нээгдэж байна.
s
Өнөөдрөөс Монгол, Орос хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих гэрээ хүчин төгөлдөр болж байгаа юм. OХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины өнгөрөгч есдүгээр сард манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үзэглэсэн билээ. Хоёр улсын аялал жуулчлал эрчимжих, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн ашиг орлого өсөх өргөн боломж нээсэн энэхүү гэрээнд зааснаар тухайн иргэн 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй юм. Хэрэв 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих ангиллын виз авах юм.
s
Монгол Улсын иргэд хөрш улсдаа визгүй зорчих эрхээ эдлэхдээ хууль дүрмийг ягштал баримталж, энгэр дэх паспортын хамт эх орон, үндэстний нэр хүнд хамт явааг үргэлж анхаараарай хэмээн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас зөвлөж байна. Хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу өнөөдрийн 13 цагийн байдлаар Монгол Улсын 687 иргэн, ОХУ-ын 380 гаруй иргэн Монгол Улсын хилийн орох, гарах чиглэлд улсын хил нэвтэрсэн ажээ.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ