З.Энхболд намын тамгаа гардан авлаа
Ардчилсан намыг зургаан жил удирдсан Н.Алтанхуяг даргын үүрэгт албаа өглөө. Уг нь намын даргын асуудлыг ирэх сарын 8-нд болох намын их хурлаар хэлэлцэх ёстой байв. Харин Н.Алтанхуяг ҮЗХ-ны хурал дээр намын даргын ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн нь шинэ нөхцөл байдал үүсгэв. Уг асуудлыг ҮЗХ хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч УИХ-ын дарга З.Энхболд намын даргад нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд буй.
ж
19.50 цагт: АН-ын ҮЗХ-ны хурал оролцож буй гишүүдийн 100 хувийн саналаар З.Энхболдыг намын дарга болохыг дэмжсэн гэх мэдээлэл байна. Түүнийг намын даргаар томилох эсэх асуудлыг АН-ын их хурлаар эцэслэн шийдвэрлэнэ.
ө
20.40 цагт: АН-ын дарга асан Н.Алтанхуяг АН-ын дарга З.Энхболдод тамга тэмдгээ гардуулж өглөө. Тэрбээр З.Энхболдод хандан “Эв эеийг хичээж ялалтыг буухиаг үргэлжлүүлээрэй” гэж хэлэв. ҮЗХ-ны нийт 168 гишүүн санал хураалтад оролцсоноос 147 дэмжиж, 87 хувийн саналаар З.Энхболд АН-ыг удирдахаар боллоо.
б
б
СЭТГЭГДЭЛ БИЧИХ