Филантропичид аутизмтай хүүхэдтэй ээжүүдэд хандив өргөлөө

img

Бусдыг хайрлан тусалж, өглөг өгч, түүндээ баясан, аз жаргалтайгаар амьдардаг хэсэг эмэгтэйчүүд, ээжүүд нэгэн дээвэр доор цуглажээ. Тэд бол Монголын эмэгтэйчүүдийн сангаас 11 дэх жилдээ зохион байгуулж буй “Филантропичдийн цэнгүүн”-д хүрэлцэн ирсэн хатагтай нар. Филантропи гэдэг үгийг бусдын сайн сайхны төлөө сайн дураараа, сайн үйлс хийх хүний нинжин сэтгэлийн илэрхийлэл гэж тайлбарлаж болох. Филантропи нь дэлхий дахинаа танихгүй хүнд туслах, байгууллагад мөнгө хандивлах, хөдөлмөрөө цаг заваа зарцуулах гэсэн гурван чиглэлээр хөгжиж буй.

\\\

Харин Монголын эмэгтэйчүүдийн сангаас санаачлан нийгмийн сайн сайхны төлөө, тусламж хэрэгтэй хүмүүст туслахаар санаа шулуудаж, филантропичдийг эгнээндээ нэгтгэж, хандив цуглуулан, түүгээрээ сайн үйл өрнүүлдэг ажээ. Тэд сүүлийн хоёр жилд л гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйн улмаас хөдөлмөр эрхлэж чадахгүй байгаа ээжүүдийн чадавхыг бэхжүүлэх, орлогыг нэмэгдүүлэхийн төлөө хөрөнгө босгож, тэдэнд санхүүжилт олгож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд дотоод, гадаадын нийт хандивлагчаас Монголын эмэгтэйчүүдийн санд 205 сая төгрөгийн хөрөнгө цугларснаас дотоодын хандивлагчдын өгсөн 26 сая төгрөгийг дээрх үйл ажиллагаанд зарцуулсан байна. Тус сан нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын өөрсдийнх нь чадавхийг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, тусламж шаардлагатай эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэх буюу филантропийн үйл ажиллагаа гэх дөрвөн үндсэн чиглэлийг баримтлан ажилладаг аж.

a

Үүнээс нийгэмд тустай ажиллагаа болох тусламжийн ажлыг онцолж, дотоодын хандивлагчдаас цугларсан хөрөнгийг филантропи үйлийг хэрэгжүүлэх төсөлд зарцуулдаг байна. Тэд үүнийгээ хүмүүст бэлэнчлэх сэтгэлгээ сургаж байгаа бус гал өгч буй хэрэг хэмээн дүгнэж буй. Яагаад гэвэл зайлшгүй туслалцаа авах шаардлагатай хүмүүс манай нийгэмд олон бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад гэртээ сууж буй, гэр бүлийн орлого багатай ээжүүдэд зайлшгүй туслах шаардлага байна. Хөрөнгө мөнгө, шаардлагатай зүйлсээр туслахаас гадна тэдэнд сэтгэлийн гал өгөх хэрэгтэй. Тэр гал цаашаа бадардаг юм хэмээн тайлбарладаг.

\

Монголын эмэгтэйчүүдийн хөгжил дэвшлийн төлөө нөөц баялгийг хуримтлуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг зорилго болгон ажилладаг Монголын эмэгтэйчүүдийн сан эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага бүлгүүдийн 19 төсөлд 107.2 сая төгрөгийн тэтгэлэг, жендерт суурилсан ялгаварлалыг багасгахад таван тэтгэлэг, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд зориулж хоёр тэтгэлгийг санхүүжүүлжээ. Мөн  эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг бэхжүүлэхэд найман тэтгэлэг, давхар хамааралтай эмэгтэйчүүдийг чадваржуулахад дөрвөн тэтгэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхийн холбоонд хоёр сая төгрөг, ЧД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд хоёр сая төгрөг хандивлаж ажилласан байна. Давхар хамааралтай эмэгтэйчүүд гэдэг нь өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийг хэлдэг ажээ. Түүнчлэн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, боломжийг бүрдүүлэн хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжүүд, оёдлын машин, өнгөт принтер зэргийг авч өгөхийн сацуу тэднийг эсгий урлал, цаасан урлал, маникюр, компьютертийн сургалтад хамруулжээ. Түүнчлэн  эрүүл мэнд, хүүхдийн асаргаа сувилгаа, сэтгэлзүйн зөвлөгөөний сургалтад хамруулж, уулзалт хэлэлцүүлгүүд зохион байгуулсан байна.

s

“Филантропичдийн цэнгүүн”-ий үеэр хүнд амьдралд байгаа эхчүүдэд сэтгэлийн өглөгөө харамгүй хайрладаг бусдын сайн сайхны төлөө сүүлийн таван жилийн хугацаанд тасралтгүй хандив өргөж буй шилдэг хандивлагчаар филантропич Д.Оюун, С.Тунгалаг, Г.Баяржаргалын нарын эмэгтэйчүүд тодорлоо. Энэ удаагийн цэнгүүнийг соёлын тэргүүний ажилтан жүжигчин Г.Ундармаа хөтөлсөн юм. Тэрбээр бусдын сайн сайхны төлөө өөрийн санаачлагаар түргэн тусламжийн төвүүдийн хүлээлгийн танхим, Улсын клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхмыг тохижуулсан билээ. Энэ удаад мөн сайн үйлс хийхээр ирсэн ажээ. Учир нь цэнгүүний үеэр дуудлага худалдаанд орсон Бүжинлхам бурханыг 980 мянган төгрөгөөр худалдан авсан юм. Энэ мөнгө хандивын санд орсноор аутизмтай хүүхдээ харж, гэртээ байдаг ээжүүдэд зориулагдах гэнэ.

s

Энэхүү үйл ажиллагааны үеэр шинэ болон байнгын хандивлагчидтай уулзав. Шинэ хандивлагчдын дотор, танхим дүүрэн эмэгтэйчүүдийн дунд бусдад туслах сэтгэлдээ хөтлөгдсөн гурван залуу хүрэлцэн ирсэн нь содон бөгөөд хүндэтгэлтэй харагдаж байлаа.

s

Б.Наранбадрах: Эмэгтэйчүүдээ дэмжицгээе

NBMB компанийн ерөнхий захирал

d

-Эмэгтэйчүүдэд зориулсан үйл ажиллагаанд зөвхөн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд чиглэсэн ажилд зөвхөн эрэгтэй хүмүүс ханддаг байж болохгүй гэж боддог. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг хүн хүнийхээ дэмэнд л явдаг шүү дээ. Би ингэж ялгаварлах үзлийг аль болох гаргахгүй байхыг хичээдэг. Тиймээс энд өнөөдөр ийм үйл ажиллагаатай гэж дуулаад ирлээ. Нэг үеийг бодоход манай улсад сайн үйлийн төлөө ажил хийгдэж байна. Гэхдээ том том компаниудад ч нийгмийн хариуцлага гэдэг юм яригдах шаардлагатай болсон үе. Сая мэдээлэл хийх үеэр жилийн дотор дотоодын хандивлагчаас 26 сая төгрөг цугларлаа гээд ярьж байна. Бизнесийн хүний хувьд үүнийг харахад бага тоо.  Тухайлбал, нэгэн бизнесмэн нэг жийп авахад хамгийн багадаа 100 сая төгрөг зарцуулж байгаа шүү дээ. Тэдгээр хүмүүс энд ийм үйл явдал болж байгаа, үр дүн нь зайлшгүй туслах хэрэгтэй хүмүүст хүрдэг гэдгийг мэдэх хэрэгтэй санагдаж байна. Ялангуяа бизнесийн салбарын эрчүүд ийшээ орж, ирээдүйд энэ байгууллага чадавхижсанаар төдий чинээ монголын ирээдүйд, охид эмэгтэйчүүдэд хэрэгтэй. Тиймээс би тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа, нэгэндээ туслахаар хичээж ажиллаж буй бүсгүйчүүдээ дэмжицгээе гэж бизнесийн салбарын эрэгтэйчүүддээ уриалж байна.

d

-Та ямар хандив өгөх гэж байна.

-Би эхний ээлжинд буюу өнөөдрийн үйл ажиллагаа дээр нэг сая төгрөг өгнө гэж бодож байна.

d

-Таны хувьд хандив, өглөгийг ямар хэлбэрээр өгвөл зүйтэй гэж боддог вэ?

-Миний бодлоор материаллаг, мөнгөн байдлаар өгөх бол өрөөсгөл. Надад нэг мөрөөдөл байдаг юм. Та анзаардаг биз дээ. Машинтай явж байхад хүүхдүүд үнэртүүлэгч барьчихсан “ахаа энэ үнэртүүлэгчийг авчи тэгэх үү” гээд цонх тогшдог. Тэд машин бүрийн цонхыг тогшоод тэр үгээ хэлж, гуйдаг. Энэ бол асар их хатуужил, тэвчээр. Тэдгээр хүүхэд амьдрал мэддэг, хатуу юмыг давах чанартай болж байгаа юм. Яг ийм хүүхдүүдэд зориулан нэг сургууль байгуулаад амьдралын утга учрыг хэлж, чи бол Монгол юм, энэ улсын ирээдүй юм гээд бүх зүйлийг нь ойлгуулаад системтэйгээр мэдлэг, мэдээлэл өгвөл тэд жинхэнэ ирээдүйн хүчирхэг лидерүүд болно доо гэж би боддог. Хүн сэтгэлийн амьтан болохоор түүнд хэрэгтэй байгаа юмыг нь, магадгүй маш жижигхэн зүйл өгөхөд босоод л ирдэг шүү дээ.

s

Н.Чинчулуун: Бидний зүгээс заавал туслах хүмүүс байна

Монголын эмэгтэйчүүдийн сангийн үүсгэн байгуулагч, зөвлөх

s

Филантропичдийн цэнгүүндээ хандивлагчдаа буюу нийгмийн сайн сайхны төлөө өөрийн хөрөнгө, мөнгийг өгч байгаа хүмүүсийг цуглуулж талархал илэрхийлдэг юм. Мөн эндээсээ хандив цуглуулж бусдад тусалдаг. Өнгөрсөн жил саажилттай хүүхэдтэйн улмаас ажил хийж чадахгүй байгаа орлого багатай ээж нарыг сонгож төслүүдийг хэрэгжүүлсэн. Энэ жил цугларсан хандиваараа хүүхэд нь аутизмтайн улмаас ажил хийж чадахгүй, ажил хийх боломж байдаггүй ээжүүдэд тусална. Бид ер нь филантропийн үйл ажиллагаа буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдэд, ийм ач зээгээ хардаг эмээ нарт туслах, тэдний орлого, чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг. Бусдад бэлэнчлэх сэтгэлгээ суулгах бус бидний зүгээс заавал туслах хүмүүс гэж байдаг юм.

s

Х.Пүрэвсүрэн: Хамтарч хийвэл илүү үр дүнд хүрнэ

Баруун бүсийн эмэгтэйчүүдийн хөгжлийн төлөө нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн

-Миний хувьд энэхүү үйл ажиллагаанд анх удаагаа оролцож байна. Монголын эмэгтэйчүүдийн сан бол эмэгтэйчүүдийнхээ нийгмийн асуудал, тэдний сайн сайхны төлөө ажилладаг олон жилийн туршлагатай байгууллага. Манай Баруун бүсийн эмэгтэйчүүдийн хөгжлийн төлөө нийгэмлэг ч мөн зорилго чиглэл нэгтэй. Өнөөдөр би болж байна гээд явалгүй тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаа нэгэндээ чадахаараа дэм болох хэрэгтэй гэж боддог. Ийм зүйлийг хамтарч хийвэл илүү үр дүнд хүрэх байх гэж бодож байна.

a

С.Тунгалаг: Би их мөнгө өгдөг хүн биш шүү дээ

Шилдэг хандивлагч

s

-Би энэхүү үйл ажиллагаанд нэгдээд 5-6 жил болж байна. Энэ жил шилдэг хандивлагч боллоо. Би ер нь нэг их мөнгө өгдөггүй юм шүү дээ. Өөрийн цалингаасаа тодорхой хэмжээний хэдэн төгрөг л өгдөг. Би лам хуврага, сүм хийдэд мөнгө өргөдөггүй ч хүн амьдралдаа заавал нэг буяны үйлд гараа тэнийлгэх ёстой гэж боддог. Тиймдээ ч энэ сайн үйлсийн ажилд хандив өргөөд буян үйлдлээ хэмээн бодож сэтгэлээ ариусгаж явдаг. Хамгийн гол нь бүр яаж ч болохгүй шалтгаанаар өөрийн гэсэн орлогогүй гэртээ сууж байгаа эмэгтэйчүүдэд тусалж байгаа нь ач холбогдолтой юм. Олон хүүхэдтэй ядарсан эмэгтэй гэдгийг нэг их хүлээн зөвшөөрөхгүй талдаа байдаг олон хүүхэдтэй ч хүн эрүүл саруул байна гэдэг бол том зүйл. Төрөлхийн бие эрхтний бэрхшээлээс үүдэн эмзэг төрнө гэдэг ямар байхав. Тийм хүмүүсийг би их өрөвддөг.

s

Өнгөрөгч оны “Филантропичдийн цэнгүүн”-ий үеэр 86 хувь хандивлагч, хоёр байгууллагаас дөрвөн сая төгрөгийн хандив цугларч байж. Харин энэ үеэр мөн хандивлагч нар сэтгэлийн өглөгөө өгсөөр байв. Үйл ажиллагааны нэгэн содон зүйл нь филантропчид алт, мөнгө, хүрэл дугтуйг сонгон авч, бусдад туслах буяны үйлд хандив өргөх хүсэлтэй таван хүнийг элсүүлэн алтан дугтуйнд 250 мянган төгрөг, мөнгөн дугтуйнд 200 мянган төгрөг, хүрэл дугтуйнд 100 мянган төгрөгийг цуглуулан 14 хоногийн дотор хандивын санд хийх ёстой аж. Энэхүү ажилд филантропич бүр идэвх, санаачлагатай оролцож зарим нь бүр алт, мөнгөн дугтуйг газар дээр нь дүүргэн хандивын хайрцагт хийх нь харагдаж байсан.

s

Энэ жил дотоодын филантропичдоос цугларсан хандивын мөнгийг аутизмтай хүүхэдтэй улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй гэртээ суудаг ээжүүдэд зориулна гэж Монголын эмэгтэйчүүдийн сангаас мэдэгдсэн. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг. Чин сэтгэлийн дэм, урмын халуун үг, бусдын өгөөмөр тусламж хэрэгтэй байгаа хэсэг бүлэгт сайхан сэтгэл өвөрлөн, харамгүй сэтгэлээр тусалж яваа филантропичдоор бахархах сэтгэл төрж байсан юм.

s

sa

Б.Бэхи

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dr. louis:
Та бөөрөө зармаар байна уу? Тэгвэл өнөөдөр dr.louisclinic@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоно уу, бид танд бөөрөнд тань сайн үнэ санал болгох болно, учир нь бидэнд бөөр яаралтай авах шаардлагатай байгаа тул манай эмнэлэгт эсвэл whatsapp +60176359983 Имэйл: dr.louisclinic@gmail.com WhatsApp: +60176359983 Үнэ: $650,000usd
2022-08-02
DR. LT.COL PRADHAN.....:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 15177971496
2019-05-28
DR. LT.COL PRADHAN.....:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 15177971496
2019-05-28
moneymaking:
no vaccine = no autism, http://edition.cnn.com/2014/08/27/health/irpt-cdc-autism-vaccine-study/
2014-11-16
зочин:
сайн байна, баяр хүргэе, амжилт хүсье гэхдээ та бүхэн сангаар дамжуулан хандив өгч байгаа болохоос филантроп биш шүү, филантропууд өөрсдийгөө ингэж сурталчилдаггүй юм, филантропууд бас ингэж цугладаггүй юм, тэд хүний сайн сайхны төлөө мөнгө "цацдаг" хүмүүс, та нар зүгээр л хандив өгч байна
2014-11-16
zochin:
yamar mundag humuus shan bnaa
2014-11-16
zaya:
ymar mundag hvmvvs be. ta bvhend amjilt husie.
2014-11-16