Хэт даврагч 10 хүнийг цаазална гэв
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл АНУ болон Британийн Засгийн газарт хандаж мэдэгдэл хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд АНУ-ын Батлан хамгаалах яам ямар ч баримтгүйгээр удирдагчийг нь үхсэн хэмээн олон улсад мэдэгдсэн явдлыг буруутгасан байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ хэт даврагчдын тэргүүн Бакар аль Багдадиг Иракийн нийслэл Багдадаас холгүй орших Мосул хотод гэнэтийн ажиллагаа явуулах үеэр амиа алдсан хэмээн мэдэгдсэн билээ. Батлан хамгаалах яам энэхүү мэдээллийг батлах хангалттай баримт, мэдээлэл байгаа гэж Иракийн Ерөнхий сайд Хайдараль-Абадид уламжилжээ. Хэт даврагчид энэхүү мэдэгдлийг худал хэмээж, барьцаанд байгаа 10 иргэнийг урьдчилсан сануулгагүйгээр цаазлахаа мэдэгдсэн байна. Барьцаанд байгаа иргэдийн долоо нь АНУ болон Британийн иргэд аж.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ