Амиа алдсан эмэгтэйчүүдийн тоо нэмэгдлээ
Энэтхэгийн Засгийн газар хүн амын өсөлтийг саармагжуулахын тулд 17-оос дээш насны охид, эмэгтэйчүүдийн үрийн сувгаа боолгох мэс засалд хамрагдахыг шаардаж буй. Энэхүү мэс засалд орсон Чхаттисгарх мужийн 14 эмэгтэй амиа алдсан билээ. Тэгвэл амиа алдсан эмэгтэйчүүдийн тоо 19-д хүрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Амиа алдсан эмэгтэйчүүд Чхаттисгарх мужийн иргэд биш гэж сөрөг хүчнээс мэдэгдэв. Эмэгтэйчүүд Пендари тосгоных аж. Тэд энэ сарын 12-нд мэс ажилбарт орцгоожээ. Амиа алдсан эмэгтэйчүүд өндөр халуурч, цус их алдсны улмаас амиа алдсан байна. Тосгоны оршин суугчид амиа алдсан эмэгтэйчүүдэд мэс ажилбар хийсэн эмчийн гэрийг бүсэлсэн байна. “Конгресс” намын удирдлагууд орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг ард түмэндээ уриалж, Ерөнхий сайд Нарендра Моди болон Эрүүл мэндийн сайдаа огцрохыг шаарджээ.
о
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ