Майли Сайрус найз залуутай болжээ

img

Дуучин Майли Сайрус шинэ хайртайгаа учирсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн онд сүйт залуу Лиам Хемсвортоос салсан билээ. Хэсэг хугацаанд ганцаараа байсан дуучин бүсгүй Патрик Шварценеггер гэх залуутай үерхэх болжээ. Хосууд өчигдөр Нью Йоркт болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Тэд гар гараасаа хөтөлцөж, ихэд дотно харагдаж байсан гэж “TMZ” сайт мэдээллээ. Тэдний ядам хуруунд хос бөгж зүүлттэй байжээ. Майли Сайрус өнгөрсөн долоо хоногт твиттертээ “Ганцаардлаас минь салгасан чамд баярлалаа.  Би чинийх. Чи минийх” хэмээн жиргэсэн юм. Тэрбээр найз залуутай болсноо мэдэгдээгүй ч өчигдөр инстаграмдаа “Тэр” хэмээн бичиж Патрик Шварценеггерийн зургийг байршуулсан байна.
ө
Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хөөрхий:
хөөрхий шварцнеггерийн хүү буруу замаар орох нь. энэ толгой нь эргэсэн амьтнаас болж хичнээн өсвөр насныхан ингэж тэнэгтэж байгааг бүү мэд
2014-11-17