Лорде: Ким өөрөөсөө ичээч
Залуу дуучин Лорде “ABC” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Ким Кардашиан өөрөөсөө ичээч. Чамаас ой гутаж байна” гэж хэлжээ. Ким Кардашиан өнгөрсөн долоо хоногт “Paper” сэтгүүлийн нүүр хуудаст нүцгэн зургаа нийтэлж, олон улсад шуугиан тарьсан юм. Энэхүү сэтгүүлийн борлуулалт амжилт тогтоосон бөгөөд түүний нүцгэн зургийн талаар бүх хүн өөрийн гэсэн үзэл бодлоо илэрхийлж буй.Тэдний нэг “Royal” дуугаараа олны танил болсон Лорде өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр “Ой гутмаар. Ким Кардашианы том өгзөгийг хаа сайгүй харж байна. Бүх сайт, сонин, телевиз түүний том өгзөгийг мэдээлж байна. Би гайхаж байна” гэж хэлжээ.
Кимийн зурагтай сэтгүүл худалдаанд гарсны дараа дуучин Беойнси твиттертээ түүний зургийг байршуулаад “Энэ юу болж байна” гэж жиргэжээ.
c
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ