
Шинэ Зеландын хойд хэсэгт өчигдөр 10.00 цагийн үед 6.5 магнитудын газар хөдлөлт болсон тухай “
www.dailymail.co.uk” мэдээллээ. Газар хөдлөлт ойролцоогоор 30-40 минутын турш үргэлжилсэн гэж тус улсын Онцгой байдлын газраас мэдээлэв. Уг мэдээлэлд гамшигийн бүсэд амьдарч буй 1000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар байршуулсан. Газар хөдлөлийн улмаас 150 гаруй хүн бэртсэн бөгөөд 10 гаруй байшин нурсэн гэжээ.
Засгийн газар байгалийн гамшигийн улмаас хохирсон иргэдэд нөхөн төлбөр өгөхөө мэдэгдэж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 19-ний өдрийг хүртэл түр зогсоожээ. Бүх телевиз байгалийн гамшигаас сэргийлэх видео хичээлийг цацаж эхэлсэн байна. Тус улсад өнгөрсөн жил 6.3 магнитудын газар хөдлөлт болж нэг хүн амиа алдаж, 12 хүн гэмтэж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ