
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 15.00 цагийн үед 17-25 насны 20 залууг цаазалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид тэднийг цаазлах болсон шалтгаанаа “Удирдагчийг нь үхсэн хэмээн худал мэдээлсэн мөн АНУ тэргүүтэй орнууд өнөөг хүртэл шаардлагыг нь биелүүлэхгүй агаараас цохилт өгсөөр байгаа тул ийнхүү гэмгүй залуусыг хороосон” гэж мэдэгджээ.
Амиа алдсан 20 залуугийн 12 нь Иракийн цөөнх Язидис үндэстэн бол үлдсэн нь Сири болон Йордоны иргэд аж. Мөн өнгөрсөн долоо хоногт хэт даврагчид АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандаж, барьцаанд байгаа АНУ болон Британийн иргэнийг цаазлана хэмээн сүрдүүлсэн билээ.
Хэт даврагчид гэмгүй залуусыг цаазласны дараа барьцаанд байгаа АНУ-ын иргэн Питер Кэссигийг цаазалж буй дүрс бичлэгийг үзүүлж “Дараагийн үхдэл” хэмээн хэлжээ. “Цагаан ордон амиа алдсан иргэнийхээ талаар мэдээлэл хийгээгүй байна” гэж “www.huffingtonpost.com” мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ