Голландад “H5N8” бүртгэгдлээ

img

Голландын Утрехт хотоос холгүй орших шувууны фермээс “H5N8” гэх шувууны томуу бүртгэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэхүү томуугаар сүүлийн 10 жилийн хугацаанд 90 орчим сая тахиа өвчилж, устгажээ.


“H5N8” бүртгэгдсний дараа Засгийн газраас Утрехт хотод хөл хорио тогтоож, 192 тахиаг устгалд оруулж, фермийг ариутгасан байна. “H5N8” илэрсэн фермийн ойролцоох 10 км-ын бүсийн 16 шувууны ферм 30 хоногийн хугацаанд хаахаар болсон гэж тус улсын Ерөнхий сайд Марк Рутт мэдэгдсэн байна.


Урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгож өчигдрөөс эхлэн орон даяар тахианы мах, өндөг зэргийг зарах, зөөхөд 72 цагийн хорио тавьж, шувууны мах зардаг дэлгүүрүүдэд хяналт тогтоож эхэлжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ