“Боко Харам” Чибок тосгоныг эзэлжээ

img

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн амралтын өдөр Борно мужаас холгүй орших 2000 гаруй оршин суугчтай Чибок тосгоныг эзэлж, хяналтаа тогтоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэрчүүдийн мэдээлсэнээр Чибок тосгоныг хамгаалж байсан цэргүүдийн сүүлчийн цуваа тосгоноос гарсны дараа хэт даврагчид эрхээ тогтоож эхэлсэн гэв. Тус улсын Ерөнхийлөгч Гүүдлак Жонатан тосгоны иргэдэд заналхийлэхгүй байхыг хэт даврагчдын тэргүүнээс хүссэн байна.


Өнгөрсөн дөрөвдүгээр сард Борно мужид байрлах “Адислал” хэмээх охидын сургуулийн дотуур байрнаас 200 гаруй сурагч охиныг хулгайлсан билээ. Энэ үеэр хэт даврагчид Чибок тосгонд дараалсан халдлага үйлдэж, 100 гаруй хүний аминд хүрч, 28 эмэгтэйг хулгайлсан юм.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ