Обамагаас хүүгийнхээ амийг нэхэв

img


Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 17.00 цагийн үед барьцаанд байгаа АНУ-ын иргэн, 26 настай Питер Кэссиг гэгчийг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан билээ.  Хэт даврагчид АНУ, Британийн Засгийн газрыг Иракт агаараас өгч буй цохилтоо зогсоохыг шаардаж, Питер Кэссигийн аминд хүрсэн гэдгээ мэдэгджээ. Тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади “Тун удахгүй АНУ, Британийн иргэд үхэх болно” гэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Дээрх явдлын дараа амиа алдсан Питер Кэссигийн ээж Луван Кэссиг “Хүүгийн минь амийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама төлөх ёстой. АНУ хүчтэй биш, аймхай улс” гэж хэлжээ. Тэрбээр “Хүү минь дэндүү эрт хорвоогоос явлаа. Амиа алдахаасаа өмнө ямар их зовж, шаналсан бол. Хүүгийн минь амийг Обама төлөх ёстой. Буруу төрийн бодлогоос болж олон хөвгүүд хэт даврагчдын гарт амиа алдлаа. Энэ бүхэн хэзээ зогсох вэ” хэмээсэн байна. Питер Кэссиг 2007 онд Иракт цэргийн алба хаажээ. Тэрбээр өнгөрсөн жил Ливан дахь Сирийн дүрвэгсэдэд туслахаар очих үедээ хэт даврагчдад барьцаалагджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хачин хүмүүс:
хамгийн хачирхалтай нь олзлогдож , хулгайлагдаж , лалуудад алуулах магадлал маш өндөрийг мэдсээр байж тийшээ яваад байдаг нь ямар учиртай байдаг юм бол доо
2014-11-18
иргэн:
ану европын холбоо зэрэг нь дэлхийг дарангуйлагч харгис бодлого явуулж эцэстээ туллаа. энгийн хөгжлийг илэрхийлж, тайван амьдрахыг хүссэн улс бүрийн дотоод хэрэгт оролцож, эмзэг асуудал дээр нь асуудал дээр нь дөрөөлөн / шашин сүсэг, хямрал, дотоод зөрчил/ хагалан үймүүлж дэвэргэн засаг төрийнх нь эсрэг жагссал хийлгэх, хил рчмоор нь цэрэг буулгах, мөнгө, зэвсгээр ивээх зэргээр тухайн улс орныг хагалан бутаргаж, ардчиллал эрх чөлөө гэдэг үгээр лоозогнон дампууруулан өөрсдийн мэдэлж авч, амаерикийн залуусын амийг золисонд өгч байна. оху гэх мэт улсыг янз бүрийн шалтгаар мохоохыг оролдож байна. энэ бол дайн галыг өдөөх, дэлхийд ганцхан ану ноёрхох гэсэн бодлого юм. ану д ардчилал байдаггүй үг хэлэх, жагсах эрх бхгүй, цэрэг цагдаагаар сүрдүүлэн дардагшдээ
2014-11-18