Бейонсигийн дүү хуримаа хийв

img

Дуучин Бейонсигийн дүү Соланж Ноулз өчигдөр хуримаа хийжээ. Тэрбээр уламжлалт аргаас татгалзаж, Нью Орлеансийн гудамжинд хуримаа хийсэн байна. Мөн хуримын даашинз бус цагаан өнгийн хослол өмссөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Соланж Ноулз долоон жилийн турш үерхсэн тэрбумтан Алан Ферусонтой хуримаа хийжээ. “Тэрбээр сүйт бүсгүйгээсээ 22 насаар ах” гэж “TMZ”сайт бичжээ. Соланж 29 настай бол Алан 51 настай аж. Тэдний хуриманд оролцсон бүх хүн цагаан өнгийн хослол өмсч, гартаа “I Phone” утас барьцгаасан байна.


Алан, Соланж нар хуримаа өндөрлүүлсний дараа бал сараа тэмдэглэхээр Хавай арал руу явцгаасан аж. Тэдний хуриманд Жей Зи, Бейонси болон охин Блю Айви оролцжээ. Бейонси дүүгийнхээ гэрчээр оролцож, твиттертээ “Хонгорхон дүүдээ баяр хүргье. Чи минь үргэлж инээмсэглэж яваарай” гэж жиргэжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ